Тэжоны мэдээ – [Солонгос-Монголын хооронд дипломат харилцаа үүссэний 20 жил] БНСУ-ын компаниудын төлөөлөл “МК Интернейшнл ХХК”

Солонгос Монгол 2 улс нь 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш энэ жил 20 дахь жилийн нүүр үзэж байна. Чингис хааны эх нутаг, тал хээр нутаг, морьдоор төсөөлөгддөг монгол орны жилийн 7 сар нь хүйтний улирал байдаг онцлогтой. Өвөлдөө -40 градус хүртэл хүйтэрдэг, хүйтний орон болж хувирдаг. 2008 оны статистикийн мэдээнээс үзвэл хүн ам 2 сая 600 мянгаас хэтрэхгүй бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын 25% нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг, нэг хүнд ногдох үндэсний орлого 2000$. Солонгосын газар нутгаас 16 дахин том 1сая 566500 км газар нутагтай, газар нутгийн ихэнх нь далайн түвшинээс дээш 1500 м өндөрт өргөгдсөн ба нутгийн зүүн хэсгээрээ тал хээр нутагтай. 1990 онд дипломат харилцаа тогтоож байх үед монголд амьдардаг 400-аад солонгос иргэд байсан бол одоо 3000 гаруй солонгосын иргэн шашин ном, хэвлэл мэдээлэл, эмнэлэг, эмийн сан, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, зөвлөгөө, санхүүгийн байгууллага, боловсролын салбар (сургууль, цэцэрлэг, курс дамжаа), аялал жуулчлалын салбар, буудал, хоолны газар, зугаа цэнгээний газар, барилга зэрэг янз бүрийн салбарт үйл ажиллагаа эрхэлж монголд хөлөө олохын тулд хичээж байна.

Монгол адууны ясыг 22 төрлийн солонгос эмийн ургамалтай хандлан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Ийм үйлдвэрлэл эрхэлдэг солонгос компаниудтай адууны ясыг ашиглан гаргаж авсан шингэн бэлдмэлээрээ өрсөлдөж, хэдийн монгол иргэдийн талархалыг хүртээд байгаа МК Интернейшнл ХХК-ыг зорьж Хан Ван Сик захиралаас хэрхэн монголд үйл ажиллагаа эрхэлж, амжилтанд хүрсэн талаар нь сонирхлоо.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17-р хороонд Хан Ван Сик захирлын удирддаг МК Интернейшнл ХХК байрладаг. Хан захирал: Дипломат харилцаа тогтосноос хойш 1993 онд анх санамсаргүйгээр монголд зочлох болсон юм. Тэр үед монголын уудам талд -40 градусын хүйтэн цасан шуурганд ч хол газрыг ажрахгүй туулдаг, тэнхээ чадалтай монгол адууг харж монгол адууны ясаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийвэл гэсэн бодол төрж, компаниа байгуулах хүсэлтэй болсон юм. Түүнээс хойш 3 жилийн туршид адууны ясны хүний биед нөлөөлөх нөлөө зэргийг сайтар судалж, үүгээр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хийх судалгаа, зах зээлийн судалгаа, монгол улсын хууль тогтоомж зэргийг судалсан. Ялангуяа монгол хүмүүстэй ойлголцохын тулд монгол үгийг идэвхитэй цээжилж монголын ёс жаяг, соёлыг ойлгохыг хичээсны дүнд 1996 оны 9 сард адууны ясыг ашиглан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хийх МК Интернейшнл ХХК-ыг Улаанбаатар хотод байгуулсан.

Хан захирал: Хүн нас ахих, хөдөлгөөн дутагдах зэргээс болж яс хэврэгшиж үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт гэх мэт янз бүрийн зовиуртай болдогийг анзаарч ясыг бэхжүүлдэг төдийгүй бүх биеийн тамир тэнхээг дэмжиж өгдөг адууны ясыг ашиглан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болох “монгол адууны бэлдмэл”-ийг үйлдвэрлэхээр шийдсэн.

Тэрээр энэхүү бэлдмэлээ хэрхэн үйлдвэрлэдэг талаараа “80 гаруй хэсэгээс бүрддэг адууны ясыг 5 см хэмжээтэй тайрч адууны мах, адууны дэлүүг хүйтэн усанд 12 цаг байлгасны дараа монгол алтайн бугын цусан эвэр, 22 төрлийн солонгос эмийн ургамалыг нэмэн хийж 48 цагийн турш буцалган хандалдаг” гэж тайлбарласан. Хан захирал: “Ингэж сэтгэл гарган үйлдвэрлэсэн адууны бэлдмэлийг монгол дахь нутаг нэгтнүүддээ зарж эхэлсэн ба хандлага сайнгүй нэлээд хэцүү байдалтай тулгарч байлаа” “тэр үед мянган бээрийн алс нутагт ирээд зовж байж гарган авсан эрүүл мэндэд нэн тустай адууны бэлдмэлээсээ татгалзах арга байгаагүй юм. Тиймээс нутаг нэгтнүүддээ зарах бодлоо өөрчилж хэцүү ч гэсэн монгол хүмүүст зарах зорилго тавьсан. Монгол хүн ч бай солонгос хүн ч бай адилхан ясны сийрэгжилт, үе мөчний үрэвсэл зэрэг ястай холбоотой өвдөлт зовиурын улмаас шаналдаг тул хүмүүст аажимдаа танигдах болж борлуулалт ч өссөн. Юунаас ч илүүтэй монголчууд адууны тухай сайн мэддэг, моринд хайртай ард түмэн тул энэ нь борлуулалт нэмэгдэх нэг хөшүүрэг болсон гэж бодож байна.” гэсэн юм. Мөн тэрээр “3 жил гаруй монголчуудад зориулан үйлдвэрлэж буй адууны бэлдмэлийн борлуулалт нааштай болж компани маань тогтвортой ажиллах боломжтой боллоо” гэсэн ба өсөн нэмэгдэж буй нутаг нэгтнүүдээ монголд суурьшихад нь туслахын тулд 1999 онд ‘THE MON-KOR TIMES’ сонин гаргаж, нийтлэлчээр ажиллаж байлаа гэж дурслаа.

Нутаг нэгтнүүдээ монголд суурьшихад нь туслахын тулд 1999 онд ‘THE MON-KOR TIMES’ сонин гаргав

Тэрээр “Үүнээс хойш монгол адууны бэлдмэл олон нийтийн мэдээллийн сувгаар гарч, мөн хэрэглэж үзсэн хүмүүс маань үнэхээр сайн хандлагатай болж ам дамжигдан яригдаж монголчуудын хувьд нэн хэрэгцээт эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болсон” гэж байлаа. Хан захирал хэлний болон хуулийн янз бүрийн саад бэрхшээлийг давж бизнесмен хүний хувьд ч, нийтлэлч хүний хувьд ч монголын нийгэмд байр сууриа олж чадсан юм. Бизнесээ өргөжүүлэхтэй зэрэгцэн нийтлэлч хүний хувиар монголын нийгмийн талаарх мэдээ, мэдээлэлийг нутаг нэгтнүүддээ хүргэж монголд танигдаж чадсан юм. Хан захирал: “эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хүн амд ноогдох орлого өндөр солонгост хүртэл амжилтанд хүрэх хялбар биш байдаг. Хэрэглэх явцад заавал үр дүн мэдрэгдэхүйц сайн бүтээгдэхүүн хийхийг зорьсон нь амжилтанд хүргэлээ” гэж ярьлаа. Солонгос уламжлалтын эмнэлэгт тан бэлдэхэд хийдэг бугын цусан эвэрийн хэмжээнээс даруй 9 дахин их хэмжээгээр хийж чанартай, нөлөө сайтай бүтээгдэхүүн болсон нь амжилтанд хүрсэн гол шалтгаан гэлээ.

Тэрээр “Олон нийтийн мэдээллийн сувгийн ачийг сайн мэдэрлээ. 30 жилийн турш өвдөг нь өвдөж шаналсан …. 60 настай сайн явж чаддаггүй, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн боловч эдгэрэхгүй байсан хэрэглэгч маань адууны бэлдмэлийг 1 сар уусны дараа зовиур арилж, аажимдаа алхаж гишгэхэд саадгүй болсон гэдгийг хүмүүс мэддэг болж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, 25-р суваг телевиз, Өнөөдрийн сонин зэрэг мэдээллийн хэрэгсэлээр энэ тухай мэдээлж МК Интернейшнлийн адууны бэлдмэл монголд илүү танигдах болсон. Адууны бэлдмэлийн талаар асууж сураглах хүмүүс ч олширсон” гэсэн юм.

Хан захирал: “Адууны бэлдмэлийг хэрэглэсний дараа сайжирсан жишээнүүд үүний дараа ар араасаа хөвөрсөн бөгөөд УИД, Скай худалдааны төв, Улаанбаатар Буянт Ухаа онгоцны буудлын татваргүй барааны тасагт худалдаалагдах болж МК Интернейшнл компаний борлуулалтын төвд монголын өнцөг булан бүрээс өдөрт 100 гаран хүн ирж адууны бэлдмэлийг авч байна. Энэ нь монголчуудын хувьд адууны бэлдмэл зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүн болсны дээр 2004 онд монгол адууны бэлдмэл… бүртгэлийн гэрчилгээ /монголын тусгай зөвшөөрлийн хороо: №2435/ авсан. Дараа жил нь буюу 2005 оны 4 сард тухайн үед монгол улсын ерөнхийлөгч байсан Н. Энхбаяр онцгойлон манай компанид зочилж адууны бэлдмэлийн талаар ихэд сонирхон, урамшуулж байлаа. Хан захирал одоо туслах аж ахуйтай болсон бөгөөд Улаанбаатар хотоос 100 км зайтай Төв аймгийн Баянчандмань суманд байдаг.

  • 10,000 м2 талбай
  • 400 гаруй адуу 700 гаруй ямаа
  • Нийт 1400 толгой мал өргөн уудам талд бэлчээрлэж байна.

Тэрээр манай туслах аж ахуй нь 10,000 м2 эзэмшилтэй 400 гаруй адуу, 700 гаруй ямаа нийт 1400 гаруй толгой мал өсгөн үржүүлж байна. Манай компани сард 40 гаруй сая вонийн борлуулалттай, бэлдмэл үйлдвэрлэх үйлдвэр, компани, фермд нийт 20 гаруй ажилчинтай, сард ажилчдын цалинд 12 гаруй сая төгрөг өгдөг /монголд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 300,000 төгрөг /ба шинээр ажлын байр бий болгох, татвар төлөх зэргээр монголын эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэж ярьлаа.

Казакстанд салбар компаниа байгууллаа

Тэрээр “Өнгөрсөн 2006 онд Казакстан улсад салбар компаниа байгуулж монгол адууны бэлдмэлийг экспортлох болсон бөгөөд 2007 онд Солонгосын Сөүл хотод салбар компаниа байгуулж экспортонд гаргаж эхэлсэн ба өнгөрсөн 3 сард Тэжонд мөн салбар байгуулж Тэжон болон Чүнчон аймгийн иргэдэд адууны бэлдмэлийг хүргэж байна.” гэсэн юм.
Хан захирал: “Солонгост экспортонд гаргахын тулд 2007 оны 8 сард Солонгосын Хүнс судлалын хүрээлэнд 100 гр адууны бэлдмэл дэхь найрлагыг шинжлүүлсэн шинжилгээний дүн – Кальци 7,77мг /яс болон шүдийг төлжүүлэх, ясны сийрэгжилтээс сэргийлэх/ , Фосфор 44,62мг /яс болон шүдийг бүрдүүлэх элемент/, Цайр 0,19 мг /Инсулин бүрдүүлэх, цусан дахь сахарын хэмжээг зохицуулах / тус тус агуулагдсан гэж гарсан. Саяхан Улаанбаатар дахь МК Интернейшнл ХХК-д зочилсон БНСУ-ын Оюутны Спортын холбооны тэргүүн Ан Хэн Сүн надад хандаж Хан захирал та бизнесийн таагүй орчинд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж монголчуудын эрүүл мэндэд сайн үйлс хийж компани чинь тогтортой ажиллаж байгаад баяртай байна гэж хэлсэн ” гэв.

Хан захирал “ясны сийрэгжилт болон үе мөчний үрэвсэлт өвчнөөр өвдсөн солонгосчууддаа ойртох боломжийг хайж солонгост экспортлох болсон” гээд илүү сайн адууны бэлдмэл /эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн/ үйлдвэрлэхийн тулд хичээж ажиллах болно гэсэн юм.

Монгол Улаанбаатар И Ён Мин сэтгүүлч lym1616@daejonilbo.com <저작권자ⓒ대전일보사.